• mongolian
  • japanese

Тавтай Морилно уу

Бидний тухай Товч танилцуулга

“Бяцхан Монгол” цэцэрлэгийн албан ёсны веб хуудаст зочилж буй эрхэм Танд энэ өдрийн мэнд хүргье. 

Бяцхан Монгол цэцэрлэг 2016.09.01-нд, Бяцхан Монгол дөрвөн улирлын цэцэрлэг 2017.11.06-нд үүсгэн байгуулагдсан. Одоогоор Баянзүрх дүүргийн салбарт 10 бүлэг, Хан-Уул дүүргийн салбарт 4 бүлэг нийт 280 орчим хүүхдэд 30 гаруй багш ажилтан СӨБ-ын үйлчилгээг хүргэж байна. Энэ хичээлийн жилийн сургалт үйл ажиллагаа танхимын ба онлайн гэсэн хосолсон хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа 9 сар, нэгдүгээр улиралд 66 хоног, хоёрдугаар улиралд 63 хоног, гуравдугаар улиралд 64 хоног нийт 45 долоо хоног 193 ажлын өдөр сургалтын үйл ажиллагаа явагдана.
Манай хамт олон: 
  1. - Цэцэрлэгийн хөгжлийн бодлого төлөвлөлт,
    - Сургалтын онцлог, өдрийн дэглэм, багш ажилтны хийж гүйцэтгэх ажил үүрэг,
    - Байгууллагын хэмжээнд мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгүүд
    - Хүүхэдтэй ажиллахдаа анхаарах зүйлс,
    - Хүүхэд бүрийн ялгаатай байдлыг тооцох,
    - Цэцэрлэгийн багш ажилтны ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх,
    - Эрүүл ахуй хоол хүнсний аюулгүй байдлыг хангах,
    - Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх,
    - Хүүхдийг судлах ажиглах, үнэлэх, оношлох арга барилд суралцах,
    - Эцэг эхэд үйлчилгээ үзүүлэх арга барилд тасралтгүй суралцаж, хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.
Бие чийрэг, билиг их, сэтгэл зөв шинэ монголын үрсийг бэлтгэх, насан туршийн боловсролын суурь чадварыг эзэмшүүлэх “Жишиг цэцэрлэг” болох зорилготой манай хамт олон өнгөрсөн 5 жилд хуримтлуулсан туршлага багагүй ч цаашид ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байна. 
Хүүхэд бүр инээд хөөр, хүсэл эрмэлзэл дүүрэн
эрүүл энх өсөн торних болтугай.
 

ХЭТИЙН ЗОРИЛГО ...

- Бие чийрэг           - Билэг их          - Сэтгэл зөв шинэ Монголын үрсийг бид хүмүүжүүлнэ.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Хүүхдийн хэрэгцээнд тулгуурласан хүртээмжтэй, чанартай, үр ашигтай, цогц үйл ажиллагаагаар хүүхдийн  бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжихэд чиглэгдэнэ. 

 

ҮНЭТ ЗҮЙЛС ... 

Хүүхдийг хайрлах зүрх сэтгэл: Эцэг, эхийн сэтгэлээр хүүхдэд хандаж эерэг дулаан харьцааг бий болгон уйгагүй хөгжүүлж, хүмүүжүүлдэг

Мэргэшсэн чадавхи: Мэргэжлийн өндөр ур чадвартай, гүйцэтгэлээ дүгнэж тасралтгүй өөрийгөө болон бусдыг хөгжүүлдэг

Хариуцлагатай байдал: Үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж, мэргэжлийн ёс зүйг баримтлан ажилладаг

Багийн ажиллагаа: Зорилгодоо хүрэхийн тулд харилцан итгэлцэл, хүндлэлийг буй болгон үр дүнтэй хамтран ажилладаг

Үнэнч шударга байдал: Монгол улсын хүүль журмыг сахин дээдэлдэг, аливаад үнэнч шударга ханддаг

 

ХАЙР & ХҮНДЛЭЛ & ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ

butets

Мэдээ мэдээлэл

Бяцхан Монгол цэцэрлэгийн 5 жилийн ойн баяр боллоо.
Бяцхан Монгол цэцэрлэгийн 5 жилийн ойн баяр боллоо.

Бяцхан монгол цэцэрлэгийн 5 жилийн ойн баярын хурал болж багш ажилтнуудаа шагнаж урамшууллаа. Шагнал хүртсэн нийт багш, ажилтнууддаа баяр хүргэж ажлын амжилт хүсэн ерөөе! 1. МУЗГ-ын шагнал "Боловсролын тэргүүний ажилтан"-аар Бяцхан Монгол дөрвөн улирлын цэцэрлэгийн дунд бүлгийн багш Б.Мядагбадам 2. БШУЯ-ны "Хүндэт жуух...

... Дэлгэрэнгүй
60 0 2021-11-09
2021 ОНЫ НОГООХОН БАЯР
2021 ОНЫ НОГООХОН БАЯР

Хөгжилтэй, хөөртэй Ногоохон баяр минь энэ долоо хоногт болж өнгөрлөө. Сэтгэл гарган бүтээл хийж авчирсан эцэг эхчүүддээ баярлалаа. ...

... Дэлгэрэнгүй
69 0 2021-11-08
2016 онд үүсгэн байгуулагдсан Бяцхан монгол цэцэрлэгийн 5 жилийн ой энэ жил тохиож байна.
2016 онд үүсгэн байгуулагдсан Бяцхан монгол цэцэрлэгийн 5 жилийн ой энэ жил тохиож байна.

Бид ойн хүрээнд төгсөгчид, хүүхэд, эцэг эхчүүд, багш ажилтануудын дунд олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Өнөөдөр Бяцхан монгол цэцэрлэгийн хүүхдүүд маань 5 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Бидний баяр дээр баяр нэмж Багваахай сэтгүүлийн маань баатрууд болох Ари, Бабука нар маань хүрэлцэн ирж найзуу...

... Дэлгэрэнгүй
67 0 2021-11-08
loader

ЦЭЦЭРЛЭГИЙН СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ОНЦЛОГ

Монголчууд хүнийг Бие, Оюун, Сэтгэлийн цогц гэж үздэг. Иймд хүнээр хүн хийнэ гэдэг нь бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хувьд өв тэгш хөгжүүлэхийг хэлнэ. Эрдэмтэд хүүхдийн төв мэдрэлийн системийн хөгжлийн гол үе нь 0-5 нас байдгийг нотолсон бол хүүхэд судлаачид энэ насанд нь эцэг, эх хүүхэдтэйгээ хамт байхыг хамгийн чухал гэж зөвлөж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болохын хувьд цэцэрлэг нь эцэг эхийг нь орлож хүүхдийг харахаас илүүтэйгээр хүүхэд бүрийг бүх талаар өв тэгш хүн болгон хөгжүүлэх эрхэм чухал үүрэг хүлээж байна.

“Бяцхан монгол” цэцэрлэг нь цөм хөтөлбөр болон орчин үеийн хүүхдийн хөгжил судлалын эрдэмтэн болох Германы Фредрих Фребэл, Монтессори нарын үзэл баримтлалд суурилсан сургалтын хөтөлбөр, хүүхдэд ээлтэй материаллаг орчин, мэргэжлийн багш ажилтан бүхий хүүхдэд ээлтэй орчин бий болгохоор зорьж байна.

Ф.Фребэл нь хүүхэд бүр өөр өөрийн онцлог чадвартай байдаг бөгөөд хүүхдийн тэрхүү байгалиас заяасан онцлогт тохирсон боловсрол олгож нээн хөгжүүлэх нь чухал байдаг бөгөөд хүүхдийг цэцэрлэгт байгаа мод бут сөөгтэй адилтгажээ. Цэцэрлэгч нь мод бут сөөгний онцлогт тааруулж усалж, арчилж тордож өсгөдөг. Ус их хэрэглэдэг бут байхад, түүнийг бодвол арай бага хэрэглэх нь бий. Тэр бүхнийг тааруулахгүй бол ус бага шаарддаг ургамал, мод, бут сөөгийг их усалбал ус нь ихдээд хатах аюул бий болдог. Тиймээс л хүүхдүүдэд онцлогт нь тохирсон сургалтын арга барил, хөтөлбөр чухал болохыг тэрээр онцолжээ. Тэрээр хүүхдүүдийн онцлогийг ийнхүү цэцэрлэгийн мод бут сөөгтэй адилтгаж үзсэнээс Kindergarten буюу цэцэрлэгийн хүүхдүүд гэсэн үг бий болжээ.

Түүний сурган хүмүүжүүлэх үзэл санаа нь хүүхдэд зааж сургаж сургамжлах, хичээллүүлэхдээ гол нь биш, хамт хийж үлгэрлэх нь чухал ``юм. Мөн тоглоом бол бага насны хүүхдийн мөн чанарт зохицсон сургах, хүмүүжүүлэх гол хэрэгсэл гэж үзсэн. Мөн орчны цэцэрлэгжилт нь хүүхдийн хүмүүжилд онцгой нөлөөтэй гэж үзсэн байна. Манай цэцэрлэг цэцэрлэгийн гадаад болон дотоод орчинд цэцэг, ургамал бүхий ногоон орчинг бүрдүүлэхэд анхаарах болно. Мөн Тоглох үйл нь хүүхдийн хөгжлийн үндэс бөгөөд тоглоомоор дамжуулан хүүхдийн хөгжлийг дэмжин ажиллах болно.

 

Япон хэв шинж

Монгол ёс заншлаа суралцахаас гадна японы ёс заншил, тэдгээрийн онцлийг хүүхдэд таниулах /мэндлэх, хүндлэх, талархах/ гэх мэт. 

Японы НАЦҮМИДАЙ модель цэцэрлэгтэй 2015 оноос эхлэн байнгын хамтран ажиллаж байгаа ба жил бүр багш солилцоо болон туршлага судлах чиглэлээр хамтран ажиллаж байна. 

Дэлгэрэнгүй
Хөдөлгөөн, Саруул ухаалаг

Хүүхдийг эрүүл чийрэг бие бялдартай байлгая гэвэл эрүүл амьдралын хэв маягт төлөвшүүлэх нь хамгийн зөв арга. Хөдөлгөөнийг амьдралынхаа нэг хэвшил болгосноор хүүхдийн сэтгэн бодох чадварт эерэгээр нөлөөлөхөөс гадна хөдөлгөөний дутагдал болон хөдөлгөөний дутагдлаас үүсэх олон өвчнөөс ангид өсөж торниход нь тустай.

Дэлгэрэнгүй
МЭРГЭЖЛИЙН БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ

Манай цэцэрлэг нь мэргэжлийн багш сурган хүмүүжүүлэгчийг бэлтгэх тал дээр ихээхэн анхаардаг ба жил бүр Япон улсад туршлага судлах, боловсон хүчнийг сайжруулах тал дээр ихээхэн анхаардаг. 

Учир нь сайн багш хамгийн үр дүнтэй аргуудыг хэрэглэж чаддаг бөгөөд тэр дундаа хүүхдийг хайрлах хайр, тэдэнтэй харилцах эрүүл харилцааг хамгийн чадварлагаар эзэмшсэн хүнийг хэлдэг. 

Дэлгэрэнгүй
Тоглоом, Сургалтын хэрэглэгдэхүүн

Бага насны хүүхэд тоглож байхдаа хамгийн их юм сурдаг. Тоглож байхдаа хүүхэд шинэ зүйлийг олж нээж, сурч мэддэг. Нэг үйлдэл хийхэд хариуд нь өөр зүйл болдгийг тоглоомоор дамжуулан хүүхэд ойлгож авдаг. Тоглоом тоглох нь дэлхий ертөнцтэй танилцах, найз нөхөдтөйгөө харилцах чадвар суух, тархи оюун ухааныг нэг цэгт төвлөрүүлэх хөгжүүлэх чадвар, өнгө гоо сайхны мэдрэмжийг сайжруулах гэх мэт маш олон давуу талтай. Тиймээс манай цэцэрлэг нь хүүхдэд ээлтэй оюун ухааныг хөгжүүлэх Олон улсын стандартын шаардлага хангасан HABA брэндийн тоглоом, Эрүүл мэндэд тустай модон тоглоом гэх мэт олон төрлийн тоглоомыг туршин ашиглаж байна. 

Дэлгэрэнгүй
Илэрхийлэл

Сайн, ур чадвартай харилцагч болж өөрийн санал бодол, хүсэл зоригийг зөв илэрхийлж, бусдад ойлгуулж сурах нь нийгмийн харилцааны үндэс болно.Тиймээс өөртөө итгэлтэй байж бусдад өөрийгөө зөвөөр ойлгуулан таниулахад бүх сургалт чиглэгдэнэ.

Дэлгэрэнгүй
Дугуйлан

Манай цэцэрлэг нь хүүхдийн хөгжлийг дэмжих, гоо зүйн мэдрэмжийг сайжруулах 4 төрлийн дугуйланг дагнан хичээллүүлж байна. 

Таеквондо: (Бусдыг хүндлэх, Тэсвэр тэвчээр, Үнэнч шударга, Өөрийгөө хянах, Эр зориг) 

Шатар: (Сэтгэн бодох, Ой тогтоолт, Олон талын харах өнцөг, Анхаарал төвлөрөлт, Тогтвортой байдал)

Дүрслэх урлаг: (Сэтгэхүйг хөгжүүлэх, Гоо зүйн мэдрэмж, Нямбай байдал, Хайрлах мэдрэмж) 

Бүжиг: (Харилцаа, Хөдөлгөөний эвсэл, Бие бялдарын хөгжил, Гоо зүйн мэдрэмж)  

Дэлгэрэнгүй

Сургалтын 7 чадварБЯЦХАН МОНГОЛ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХӨГЖҮҮЛЭХЭЭР ЗОРЬЖ БУЙ 7 ЧАДВАР

"Төсөөлөн бодохуй мэдлэгээс илүү чухал" А.Энштэйн

Орчин үед лидер хүнд байх хамгийн чухал чадвар буюу амжилтанд хүрэх түлхүүр хэмээн олонтоо ярьж бичих болсон байна. Төсөөлөх чадвар гэдэгийг энгийнээр дүрслэн бодохуй гэж ойлгож болох шинж чанарыг /өнгө хэлбэр зэрэг/ анзаардаг болно. Төд удалгүй нүдээр хараад шууд мэдэрхэд хүндрэлтэй шинж чанарыг /утга учир, хамаарал, зүй тогтол/ анзаардаг болвол маш сайн. Ингэж чадах бол ижил төстэй зүйлийг олж харах чадвар нь учир тогтолцоог анзаарах чадвар болж өөрчлөгдөнө. Энэ нь ирээдүйд хөгжилд тун чухалаар чөлөөлнө.

Гарыг хоёр дахь тархи гэдэг. Гарт оюун мэдрэмж байдаг. Хүүхдийн гарын хөгжил ч мөн “(гарын алгаараа) атгах” → “барих”→ “(хуруугаараа) чимхэх” зэргээр хөгжинө. Аливаа мэдээллийг гарын оролцоотойгоор хүлээн авснаар илүү идэвхитэйгээр, зураглал хийж тухайн мэдээллийг боловсруулдаг. Ингэснээр тухайн мэдээлэл нь мэдлэг болэ хадгалагддаг. 

Урлаг бол хүний дотоод мэдрэмж, сэтгэлгээг илүү их түлхүү хөгжүүлдэг. Бие хүн хөгжиж төлөвшинө гэдэг нь бусадтай идэвхитэй харилцаж өөрийгөө зөвөөр ойлгох чадвартай болохоос гадна нийгэмд биеэ авч явах гүүр болох хувь хүний хандлаг эерэгээр тогтсон байх явдал юм. Тиймээс энэ чадварыг бага наснаас нь эзэмшүүлэх зайлшгүй шаардлагатай байдаг . Хүүхэд бүжиглэх, жүжиглэх, зурах, дуулах гэх мэтчилэн олуулаа хөгжилдөж байхдаа идэвхитэй харилцаанд орж нийгэмшдэг ба сэтгэлээ нээж, дотоод мэдрэмжээ хөгжүүлж байдаг.

Нийгэмд бухимдах зүйл олон бий. Аав ээжийнхээ бухимдахыг хараад хүүхдүүд ч мөн багаасаа аливаад ундууцаж, уурлан бухимдах нь харагдана. Бүх зүйлийг сөргөөр хүлээж аваад байвал хүүхдэд ирээдүйд нь сөрөг хандлагыг үзүүлж сөрөг сэтгэлгээг суурь болгоно. Сөрөг зүйлд ч мөн сайн зүйл бага боловч байдаг гэдгийг таниулж аливаад хандахдаа уужуу, ухаалаг байдлаар хүлээн авдаг болох нь ач холбогдолтой. 

Хүүхэд өөрийгөө илэрхийлэх гэдэг нь мэдрэмжээ илэрхийлэх гэж ойлгож болно. Мэдрэмжийг үгээр илэрхийлбэл сэтгэл хөдлөл болно.  Сэтгэл хөдлөлийг удирдан жолоодох эхний шат нь мэдрэмжийг үгээр илэрхийлэх юм. Иймд хүүхдийн таалагдаж байна, эсвэл таалагдахгүй байна, хийхийг хүсэж байна, хүсэхгүй байна гэдгийг үгээр илэрхийлж сурах нь сэтгэлийн хөдлөлөө удирдаж сурахтай холбогдох юм.

“Хүнийг хүндлэх чадвар” гэдэг бол чадавхи юм. Тэр тусмаа хамгийн дээд зэргийн нийгмийн ур чадвар гэж нэмж хэлмээр байна. Энэ нь дараах 3 шалтгаантай холбоотой.

1-рт “дотоод хэмжүүр”. Хэн ч байхгүй байхад дан ганцаараа шийдвэр гаргах шаардлагатай цаг үе хэзээ нэгэн цагт ирнэ. Нэгнийгээ дээрэлхэх асуудал ч үүнтэй холбоотой байж магадгүй. Шийдвэр гаргахаас зайлсхийж, зугтаалгүй асуудалтай нүүр тулахын тулд хэн нэгний туслалцаа хэрэгтэй болно. Сэтгэл доторх “дэг журам” болох “хэн нэгэн” байх, загвар жишээтэй байх нь тухайн хүнийг ганцаардлаас аварна.

2-рт. Тэрхүү “хэн нэгэн” нь мөн өөрийнх нь хүрэх зорилго болдог. Мөрөөдөл. Тиймээс ч өсөж хөгждөг.

3-рт. Асуудлаас зугтаалгүй хичээж зүтгэж хөгжих хүн маань дараа үеийн ид хичээж зүтгэж байгаа залуустаа гараа сунгана. Энэ удаа өөрөө хэн нэгний зорилго нь болно

Давуу талОНЦЛОГ ДАВУУ ТАЛ, БУСДААС ЯЛГАРАХ ШИНЖ

alt alt alt alt

Хүүхэд нь аливаа улс нийгмийн ирээдүйн толь, маргаашийн хөгжлийн авч явах үүрэгтэй хүмүүс. Иймээс Хүүхэд багаасаа зөв хооллож сурах нь ирээдүйд эрүүл чийрэг насанд хүрсэн хүн болоход маш чухал юм. Манай хүүхдүүд хоолны ширээн дээр байх зүйлүүдээс өөрт хэрэгтэй шим тэжээлтэй хоол хүнсийг сонгож хэрэглэдэг болоход бидний сургалт чиглэгдэнэ. Сахар, нүүрс ус их орсон амттанаас түрүүлээд амин дэмээр баялаг ногоог сонгож гартаа барьж байвал зөв хооллолттой болж буйн илрэл болох учиртай. Хэт нэг талыг барьсан хоол хүнснээс татгалзаж зөв хооллож сурах нь эрүүл мэндийн байдал төдийгүй зан чанарын төлөвшилд чухал ач холбогдолтой. Хэт их сахар, тос агуулсан хүнс хэрэглэх нь хүүхдийн анхаарал төвлөрөлтийг сулруулж, ямар нэг зүйлд донтох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс хоол хүнс гэдэг бол дан ганц идэж гэдэс цатгалан байхаас илүү зүйл гэдгийг бид ойлгож хооллолт болон хоол хүнсэнд маш их ач холбогдол өгч ажилладаг. Мах, гурил түлхүү хэрэглэдэг монголчуудын хоол хүнсний хэрэглээний хэвшлийг өөрчилөхөд хүүхдэд багаас нь хоол хүнс маш чухал гэдгийг ойлгуулж мэдүүлэхээс эхэлнэ. тооцож хийсэн хоолны цэсээр хүүхдэд шим тэжээлтэй хоол хүнс бэлдэж өгдөг.

Эцэг эхийн хайр халамжтай дүйцэхүйц анхаарал, халамж, асаргааг цэцэрлэгтээ байх цаг мөч бүхэнд мэдрүүлэхийг эрмэлздэг. Хүүхэд нэг бүрийн онцлог, хүсэл сонирхолыг дээдэлж хүүхэд бүрт тохирсон асаргаа, сургалтыг явуулахыг зорин ажиллаж байна. Нэг бүлэгт 25-27 хүүхэд байх бөгөөд бага бүлгийн хувьд 24 хүүхдэд 3 багш, нэг багш 8 хүүхэдтай ажиллахаар байна. Дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хувьд 25-27 хүүхэдтэй, Ахлах багш болон туслах багш ажиллана. Багш өдөр бүр эцэг эхийн цахим харилцах дэвтэрт хүүхдийг тухай өдөр хэрхэн өнгөрүүлсэн талаар мэдээлэх бөгөөд хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээг сар, улирал тутам хийж тэмдэглэл хөтлөн эцэг, эх, асран хамгаалагч нарт танилцуулна. Ингэснээр бид хүүхэд бүрийн хөгжлийн ахицыг хамтдаа үнэлж, хяналт тавих боломжтой болох юм. Холимог насны ангийн сургалт гэдэг нь нэг ангид 2-5 насны хүүхдийг нас, насаар нь нэг насны хүүхдийн тоо тэнцүү байхаар зохион байгуулна. Энэ нь ах эгч нараасаа суралцах боломж олгох бөгөөд ах, эгч нарын хувьд ч дүүдээ тус болох, хэл ярианы болон бусад нийгэмшихүйн хөгжилд сайн нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм. 

Бид Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийг Япон улсын болоод бусад улс орны сүүлийн үеийн хүүхдийн хөгжлийн чиг хандлагын талаар байнга судалж тэргүүний шилдэг  багш нарын сайн туршлагаас суралцаж  хөтөлбөрөө байнга баяжуулж хөгжүүлж байдаг.  Ялангуяа Япон улсын сургуулийн өмнөх боловсролын туршлагаас суралцан чанартай сайн сургалтын хэрэглэгдэхүүн, үзүүлэн таниулах материалыг сургалтандаа ашиглах зэргээр багш өөрийн багшлах, заах ур чадвар, арга зүйгээ тасралтгүй туршиж дээшлүүлж байдаг.

Сургуулийн өмнөх боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй мэргэжлийн чадварлаг  багш нарыг бүрдүүлсэн, багш нарын  40 гаруй хувь нь мэргэжлийн тэргүүлэх болон заах аргач зэрэгтэй. Хүүхдийн өсөлт, хөгжлийн чиглэлээр салбартаа тэргүүлэх мэргэшсэн чадварлаг гадаад, дотоодын мэргэжилтнүүдтэй идэвхитэй хамтран ажилладаг бөгөөд арга зүйгээр удирдан чиглүүлэх туршлагатай, чадварлаг мэргэжлийн зөвлөх багтай.

Зураг, Шатар Жампинг килэй- Баримлын шавар,Таеквондо, Балет, Бүжиг, Уран гимнастикийн  дугуйлангууд тус тус хичээллэж байна. Бид дугуйлангуудыг чанартай явуулах, хүүхдийн хөгжилд үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэхэд анхаарч мэргэжлийн багш нарыг урьж ажиллуудаг. Эдгээр дугуйлангуудад хамрагдах нь хүүхдэд олон талаар хөгжих боломж олгох төдийгүй тэдний авъяас чадварыг нээн илрүүлэх зорилготой байдаг. Ямар нэг урлаг, спортын төрлөөр тууштай, тасралтгүй, үнэнчээр хичээллэхийн ач тусыг мэдрэх мөн урлаг, спорт нь хүнд ямар их урам, зориг, хатуужил, баяр баясгалан өгдөгийг мэдэрч, түүнд хүсэл сонирхолтой болгох  ач холбогдолтой. Мөн цаашлаад ирээдүйн эрүүл чийрэг, идэвхитэй насанд хүрсэн иргэн болж төлөвшихөд эерэгээр нөлөөлнө гэж үздэг.

Бид манайхыг зорьж, итгэл хүлээлгэн ирсэн эцэг эхчүүд, асран хамгаалагч, хүүхдүүддээ чанартай, найдвартай үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэдэг. Үйлчилгээний үнэ болон чанарын уялдаа холбоог чухалчилж, дундаж төлбөр, чанартай үйлчилгээ гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байна.

Байгууллагын хүний нөөцийг чадавхижуулах ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ажлын байран дээрээ тасралтгүй суралцах, хөгжих боломжоор хангах  бодлого баримталдаг. Үүний тулд боловсон хүчнийг чадавхижуулах цогц хөтөлбөрийг Монгол, Япон улсад бага насны хүүхдийн боловсролын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаач, багш нартай хамтран хэрэгжүүлж байна. Жил бүр Япон улсад туршлага судлах хөтөлбөрийг зохион байгуулж нийт багш, ажилтаны 40 хувийг уг хөтөлбөрт хамруулаад байна.

Орчин үеийн сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, ном сурах бичиг, тоглоом, наадгай зэрэг сургалтын хэрэглэгдэхүүн, материаллаг бааз бүхий хүүхдэд ээлтэй сургалт, хөгжлийн орчинг бий болгосон. Манай цэцэрлэгийн ханын цаас, шал, хаалга зэрэг нь олон улсын чанарын стандартад нийцсэн бөгөөд дотоод засал чимэглэлийг материал нь хүний биед хор, гаж нөлөөгүй бүтээгдэхүүнийг сонгон авч хийсэн. Бид хүүхдийн өдөр тутам хэрэглэх тоглоом, наадгай, сургалтын хэрэглэдэхүүнийг сонгохдоо хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, чанартай бүтээгдэхүүнийг найдвартай ханган нийлүүлэгчээс худалдан авдаг.

alt alt alt alt

Хүүхэд хөгжлийн төв

2021-2022 оны хичээлийн жилд Шатар, Балет, Таеквондо, Зураг буюу дүрслэх урлагийн дугуйлангууд тус тус хичээллэнэ. Бид дугуйлангуудыг чанартай явуулах, хүүхдийн хөгжилд үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэхэд анхаарч мэргэжлийн багш нарыг урьж ажиллуулж байна. Эдгээр дугуйлангуудад хамрагдах нь хүүхдүүд олон талаар хөгжих боломж олгоно. Ямар нэг урлаг, спортын төрлөөр тууштай, тасралтгүй, үнэнчээр хичээллэхийн ач тусыг мэдрэх мөн урлаг, спорт нь хүнд ямар их урам, зориг, хатуужил, баяр баясгалан өгдөгийг мэдэрч, түүнд хүсэл сонирхолтой болгох  ач холбогдолтой. Мөн цаашлаад ирээдүйн эрүүл чийрэг, идэвхитэй насанд хүрсэн иргэн болж өсөхөд эерэгээр нөлөөлнө.

✅ Хөгжим нь хүүхдийн математик сэтгэхүй, сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг.
 Сэтэн бодох чадвар, анализ, дүгнэлт хийх чадвар хөгжинө.
 Хөгжмийн хичээл хүүхдийг хүрээлэн байгаа орчин болон хүмүүстэй харьцах, дасан зохицох өндөр чадварт сургана. 
 Хөгжмийн боловсролтой хүн өрөвч нинжин, сайхан сэтгэлтэй болох ба хүнээс маш их хөдөлмөр шаарддаг тул энэ нь түүнийг хатуу чанга, сэтгэлийн тэнхээтэй болгодог. 

✅ Хүрээлэн байгаа орчны юмс, үзэгдлийн талаарх ойлголт төсөөлөл, санаа бодлоо зураг, бүтээлээрээ бүтээлчээр илэрхийлнэ 
 Эд юмсыг өнгө дүрс, хэлбэр хэмжээ, хөдөлгөөнөөр нь илэрхийлж сурна 
 Дүрслэх урлагийг сонирхон таашаах мэдрэмж болон бүтээлч сэтгэлгээ хөгжинө
 Нүдний ур, Гарын ур, Сэтгэхүйн ур чадвар маш ихээр сайжирч хөгжинө 
 Тогтоох чадвар сайжирхаас гадна тэвчээртэй, хүлээцтэй болж хөгжинө 
 Өнгө болон гоо зүйн мэдрэмжийг нэмэгдүүлэх нь хүүхдийг өөдрөг болгож өгдөг 
 Анхаарлыг төвлөрүүлж, тайван амгалан байхад тусална 

  • ✅Амралт- Барихад зөөлөн, ашиглахад тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг
  • ✅Бүтээлч сэтгэлгээ - Өөрийн хүссэн зүйлээ бодитоор бий болгох
  • ✅IQ дээшлэх - Эд юмсыг олон талаас нь харж сурах, биесийн талаар ойлголтоо гүнзгийрүүлэх
  • ✅өвлөрөл - Ажиглалт, анхаарлаа төвлөрүүлэх зэрэг чадвар нь мэдэгдэхүйц дээшилдэг
  • ✅Уран бүтээлч сэтгэлгээ - Төсөөллөө бодит зүйл болгосноор уран бүтээлч сэтгэлгээ хөгжих
  • ✅Өөртөө итгэх итгэлтэй болох - Өөрийн бодсоноо бодитоор хэрэгжүүлж чадсанаар хүүхэд илүү өөртөө итгэх итгэлтэй болно
  • ✅ Хөгжмийн сонсгол, гоо зүйн болон урлагийн мэдрэмж хөгжинө.
  • ✅ Сэтгэл санаа болон бие галбирын гоо сайхныг төлөвшүүлдэг.
  • ✅ Хүний булчин,шөрмөс,үе мөчний суналт болон агшилтын идэвхтэй үйл ажиллагааг хангаснаар уян хатан байдал сайжирах төдийгүй идэвхитэй хөдөлгөөн нь оюун ухааны хөгжлийг дэмжинэ. 
  • ✅ Биеэ зөв авч явах болон, бусадтай зөв боловсон, соёлтой харилцахад суралцана.
  • ✅ Тэсвэр, хатуужилтай болно.
  • ✅ Бусдыг хүндлэх, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгааг ойлгож мэдэрдэг болох гэх мэт маш олон зүйлд хүүхдүүд маань балет бүжгээр хичээллэснээр суралцаж байна.

✅ Сэтгэлийн болон Бие бялбарын тэвчээртэй болж хөгжинө 
 Биеийн уян хатан чадварыг нэмэгдүүлэхээс гадна бүжгийн эвсэлтэй болно
 Хөгжмийн сонсгол болон урлагийн мэдрэмжийг хөгжүүлнэ 
 Бүжгийн хөдөлгөөнүүдийг цээжилснээр сэтгэн бодох, ой тогтоолт сайжирна
 Байнгын хөдөлгөөн нь дархлааг дэмждэг учир өвчин тусахаас сэргийлнэ 

Шатар нь анхаарал төвлөрүүлэх, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, бага насны хүүхдийг нэг зүйлийг удаан хийж, сууж сургах зорилготой. Шатрын дугуйлангийн хүүхдүүд шатрын дүрсийг өрж, шатрын нүүдлийг сурж, эсрэг талын дүрсүүдийг идэж тоглож сурна. Дэлгэцэнд дурлах байдал ихсэж байгаа үед оюун ухааны спорт болох шатрыг хүүхдүүд тоглож сурснаар чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхэд чухал ач холбогдолтой.

Бүх насныхан спорт өрөлтөөр хичээллэх боломжтой байдаг нь тус спортын хамгийн гол давуу тал юм. Түүнээс гадна энэ нь хөгжилтэй, өрсөлдөөнтэй байхын зэрэгцээ эхлэн суралцахад хялбар учир хүн бүрт нээлттэй. Мөн өрөлт хийх үед үндсэн 70 гаруй хөдөлгөөнийг хийдэг тул хүүхэд идэвхтэй, бие бялдарын хувьд эрүүл байх үндэс болно. Түүнчлэн хоёр гарыг тэнцвэртэй ашигладаг учир хоёр тархийг идэвхжүүлэхэд онцгой нөлөөтэй. Багш нар хичээлийн үеэр сурагчдын идэвхи буурсан үед эсвэл хичээлийн завсарлагаанаар спорт өрөлтөөр сурагчдаа хичээллүүлж тархийг нь сэргээж, урам зоригийг нь нэмэгдүүлдэг.

  • ✅ Хоёр гарыг хянаж байдаг баруун, зүүн тархийг хөгжүүлэх
  • ✅ Хөдөлгөөнд суурилсан спорт учир идэвхтэй, бие бялдарын хувьд эрүүл байх,
  • ✅ Гар, нүдний зохилдлогоог сайжруулах,
  • ✅ Олон өнгө хольж хийх нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх,
  • ✅ Анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, тархийг идэвхжүүлэх,
  • ✅ Түргэн шаламгай байдал, рефлексийг бий болгох,
  • ✅ Мэдрэмжийг дээшлүүлэх,
  • ✅ Орон зайг зохицуулах,
  • ✅ Багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх,
  • ✅ Спортын зан чанарыг төлөвшүүлэх,
  • ✅ Олон нийтийн уралдаан тэмцээнд оролцож өөртөө итгэх итгэлийг бий болгох,
  • ✅ Өрсөлдөөний дарамтыг даван туулах зэрэг олон талын ач холбогдолтой спортын цоо шинэ төрөл юм.
alt alt alt alt alt alt alt

Эцэг эхчүүдийн сэтгэгдэлБЯЦХАН МОНГОЛ ЦЭЦЭРЛЭГТ ЯВЖ БУЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН СЭТГЭГДЭЛЭЭС ...

parent

Дэлхий дээр маш олон төрлийн мэргэжил байдаг. Түүн дотроос хамгийн хэцүү мөртлөө хамгийн гэгээлэг мэргэжил бол цэцэрлэгийн багш нар гэж миний хувьд ойлгодог. Мөн хэцүү гэсэн тодотголд ч заримдаа орох юм.
Гэр бүлийн өөр өөр хүмүүжлийн орчинд аав, ээж, ах, эгч, эмээ, өвөөгийн дунд төлөвшиж өсөж торнисон бяцхан үрсийг сургаж, заана гэдэг бол бахархах мэргэжил билээ.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага хэрвээ байхгүй байсан бол маш олон аав, ээжүүд ажлаа хийж чадахгүй хүүхдүүд нь бусад хүүхэд болон хүмүүстэй харилцаж мэдэхгүй сургуульд орох болно.
Захирал, багш, тогооч гээд бүх хүнийг багшаа гэж харж тэднийг даган дуурайж хүмүүжиж байдаг билээ.

Бидний хувьд охиноо “Бяцхан Монгол” цэцэрлэгт бүртгүүлж суралцуулж эхэлсэн эхний өдрөөсөө л маш сэтгэл хангалуун байгаа. Учир нь: Бүх хүүхдүүд адилхан цүнхтэй, ижил цамцтай, бүх хангалт нь / оо, сойз, сам гэх мэт ариун цэврийн зүйлс / нэгдсэн журмаар чанартай, стандартад нийцсэн зүйлээр хангаж байгаа, эцэг эхийн харилцах дэвтэр, цагаан хэрэглэл, унтлагийн хувцасны ариун цэвэр сахилт, сургуулийн орчин, бүх багш нарын харилцаа, угталт үдэлт гээд бичээд байвал дуусашгүй. 

Хамгийн чухал зүйл гэвэл үр хүүхдүүдийн маань өдөрт авах ёстой шим тэжээлийн уураг, эрдэс бодис орсон технологийн картын дагуу хоолны цэс гарган танилцуулж өдөр бүр амттай сайхан хоолоор хүүхдүүдийг маань хооллож байдагт баярлалаа.

Ийм сайхан цэцэрлэг үүсгэн бий болгож, олон сайхан хүүхдүүдийг хамруулж, төлөвшүүлж, зааж сургаж, байгаа удирдлага болон багш, тогооч, ажилтан ажилчиддаа баярлалаа. 

Хамгийн гэгээлэг орчинд аз жаргалтайгаар хөдөлмөрлөж байгаа мундаг хүмүүс шүү та нар маань. Баярлалаа

Миний мэдэх “Бяцхан монгол” цэцэрлэг