• mongolian
  • japanese

Тогооч нартаа баярлалаа! 2020-10-20

Тогооч нартаа баярлалаа!
Бяцхан Монгол цэцэрлэг нь хүүхдийг эрүүл чийрэг өсөж торниход хоол маш чухал үүрэгтэй хэмээн үзэж цэцэрлэгийн хоолондоо маш их анхаарч ирсэн.
Бид жил бүр хоолны цэсээ шинэчлэн сайжруулж, хоол бэлтгэх, технологи ажиллагаа зэрэгт сайтар суралцаж аль болох шим тэжээлтэй хоол хүнсийг хүүхдүүддээ өгч байдаг. Хоолны цэс, технологи карт боловсруулахад бид онцгой хичээн ажиллаж, хүнс бараа материалын сонголтдоо маш их анхаардаг. Үүний зэрэгцээ хоолыг гардаж хийж буй тогооч, туслах тогооч нарын ур чадвар, сэтгэл, хичээл зүтгэл хамгаас чухал байдаг. Тогоочийн ажил бол халуун ууранд ажиллах, тасралтгүй зогсох гээд хүч шаардсан ажил боловч тогооч нар маань хүүхдүүддээ сайхан, амт чанартай хоол хийж өгье гэсэн гайхалтай сэтгэлээр өдөр бүр гар нийлэн, эвсэгээр ажиллаж байдаг.
Та нартаа Дэлхийн тогооч нарын өдрийн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.