• mongolian
  • japanese

2016 онд үүсгэн байгуулагдсан Бяцхан монгол цэцэрлэгийн 5 жилийн ой энэ жил тохиож байна. 2021-11-08

2016 онд үүсгэн байгуулагдсан Бяцхан монгол цэцэрлэгийн 5 жилийн ой энэ жил тохиож байна.
Бид ойн хүрээнд төгсөгчид, хүүхэд, эцэг эхчүүд, багш ажилтануудын дунд олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Өнөөдөр Бяцхан монгол цэцэрлэгийн хүүхдүүд маань 5 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Бидний баяр дээр баяр нэмж Багваахай сэтгүүлийн маань баатрууд болох Ари, Бабука нар маань хүрэлцэн ирж найзуудтайгаа дуу дуулж, тоглож хөгжилдөн авъяасаа үзүүллээ. Сэтгүүл дээрээс л хардаг найзууд маань дэргэд нь гэнэт гараад ирсэнд зарим нь баярлаж, зарим нь гайхаж байв.
Мөн бид хүүхдүүддээ шинэчлэгдсэн логотой пудволк болон хамгийн дуртай аарцтай боов, кап кэйкээр бэлэг барьлаа.
Хайр цацруулсан өхөөрдөм Бяцхан үрсдээ 5 жилийн ойн баярын мэнд хүргье!