• mongolian
  • japanese

Асуулт, Хариулт (frequently asked questions 10) 2019-01-22

1. Бяцхан монгол цэцэрлэгт хэдэн настай хүүхэд элсүүлдэг вэ? 

Манай цэцэрлэг нь 2-5 настай хүүхдийг элсүүлнэ.

2. Хүүхдээ Бяцхан монгол цэцэрлэгт хэрхэн бүртгүүлэх вэ?

Бяцхан монгол цэцэрлэгт 1рт хүлээлгийн листэд бүртгүүлж элсэнэ. 2-рт Нэмэлт элсэлтээр элсэнэ.

3. Хүлээлгийн листнээс бүртгэх 

- 2 настай бага бүлгийн хүүхдийн хувьд Хүлээлгийн листний дарааллаар эхний 20-д бүртгүүлсэн хүүхдийг бүртгэн авна. Бусад 3,4,5 настай хүүхдийн хувьд салбар тус бүрийн шилжилт хөдөлгөөн хийгдэж орон тоо гарсан сул орон тооноос хамаарч элсүүлэх хүүхдийн тоо харилцан адилгүй байх бөгөөд сул орон тоонд хүлээлгийн листний бүртгэлийн дарааллаар бүртгэн авна.

- Хүлээлгийн листний бүртгэлийн дэс дарааллаар зөвхөн орон боломжтой хүүхдийн бүртгүүлсэн утасаар бүртгэл мэдээллийн ажилтан холбогдож элсэлтийн талаар мэдээлэл хүргэх ба 4-р сарын 1- 12-ны өдрийн дотор гэрээ байгуулж  бүртгэлээ баталгаажуулна.

- Хэрвээ хүлээлгийн листний өмнө байгаа хүүхэд суралцахгүй болсон эсвэл хугацаандаа гэрээгээ байгуулж бүртгэлээ баталгуужуулаагүй бол хүлээлгийн листний дараагийн хүүхэд элсэх эрхтэй болно.

4. Нэмэлт элсэлтийн тухай

- Хүлээлгийн листнээс бүртгээд үлдсэн орон тооны нэмэлт элсэлтийн тухай 4-р сарын 15-ны өдөр олон нийтэд byatshanmongol.mn, болон Бяцхан монгол Цэцэрлэг албан ёсны Фэйсбүүк хуудасаар дамжуулж мэдээлнэ. 

- Нэмэлт элсэлтийн бүртгэлийг 5-р сарын 1-9 ны өдрүүдэд бүртгэж, 5-р сарын 15-ны өдрийн дотор гэрээгээ байгуулж бүртгэлээ баталгуужуулна. 

5. Хүлээлгийн листэнд хэрхэн бүртгүүлэх вэ?

Та өөрийн сонирхсон салбар дээр биеэр очих эсвэл доорх утасаар холбогдож бүртгүүлж болно. Бяцхан монгол Төв салбар- 76117676, Бяцхан монгол дөрвөн улиралын цэцэрлэг /Салбар 2/- 75117575, Бүртгэл мэдээллийн ажилтан-  99908981

6. Хүлээлгийн листэнд бүртгүүлсэн хүүхэд цэцэрлэгт элссэн болон элсээгүй эсэхийг яаж мэдэх боломжтой вэ?

Хэрэв таны хүүхэд цэцэрлэгт орон тооны улмаас элсэн орж чадаагүй бол манай бүртгэл мэдээллийн ажилтан 4 сарын 15-19-ний дотор бүртгүүлсэн утсанд мессэжээр энэ тухай мэдээлэл хүргэх болно. Мөн Та хүсвэл мэдээллийн ажилтантай холбогдох боломжтой.

7. Цэцэрлэгийн ажиллах хугацаа хэзээ вэ?

Үндсэн сургалт 9 сарын 1-нээс эхлэн 6 сарын 1-н хүртэл ажилладаг. Зуны цэцэрлэг нь 6 сарын 1-нээс 7 сарын 10 хүртэл ажиллана.

8. Зуны цэцэрлэгт хэрхэн бүртгүүлэх вэ?

Та салбар цэцэрлэгийн утас болох Бяцхан монгол 1 салбарын утас 76117676, Бяцхан монгол дөрвөн улирал цэцэрлэгийн утас 75117575, Мөн Бүртгэл мэдээллийн ажилтны 99908981 руу холбогдон бүртгүүлж болно.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай Бүртгэл, мэдээллийн ажилтны утас болох 99908981 руу  холбогдон мэдээлэл авч болно. 

"Бяцхан Монгол" цэцэрлэгийн захиргаа