• mongolian
  • japanese

Корона вирусын халдвараас сэргийлэх гурван үндсэн зөвлөмж тараагдаж байгаа ч дараах зөвлөмжийг гэр орондоо чандлан сахих нь зүйтэй байна. 2020-01-27

Корона вирусын халдвараас сэргийлэх гурван үндсэн зөвлөмж тараагдаж байгаа ч дараах зөвлөмжийг гэр орондоо чандлан сахих нь зүйтэй байна.

1. Энэхүү вирус чийглэг дулаан орчинд үрждэг. Тиймээс агаар чийгшүүлэгч (уур гаргадаг) хэрэглэхгүй байх.

Хүний тархи уушиг хоёр хамгийн их устай байдаг тул энэхүү вирус нь тархи нугас, уушигны шингэнд үржиж тархи гэмтээн ухаан алдуулах, уушиг гэмтээн амьсгалын дутагдалд оруулж байна.

2. Гэхдээ гэртээ чийгтэй цэвэрлэгээ сайтар хийх ( вирус нь тоосонцор дээр сууж агаарт тархдаг) Спиртэн суурьтай ариутгагчаар (70 хувиас дээш) гар болон гар хүрдэг хатуу эдлэлийг арчиж цэвэрлэж байх.

3 . Амны хөндий, хамрын хөндийг цэвэр байх тал дээр анхаарах, өглөө босонгуут, орой унтахын өмнө давс, лимон, содын уусмалаар, эсвэл зориулалтын амны хөндий цэвэрлэдэг уусмалаар амаа зайлах, хүүхдийн хамрыг нусгүй цэвэр байлгаарай.

4. Вирусын өвөрмөц эмчилгээ байхгүй ч хувь хүний дархлаа сайн байх нь маш чухал. Үүнд:
- уураглаг хүнс идэх (үхэр, адууны мах)
- шингэн зүйл сайн ( хүүхдүүддээ хуваарь гаргаад мөрдүүлээрэй) уулгах,
- цэвэр витамин С зохих тунгаар уух ( хүүхэд 500мг- аар өдөрт 1-2 удаа, том хүн 1000мг-аар 1-3 удаа)

5. Чихэрлэг зүйлийг хатуу хоригло. Нас барагсдын тал хувь нь чихрийн шижинтэй өвчтөн байна. Дархлаа сайжруулна гээд янз бүрийн жимс буцалгаж ( чацаргана, аньс, нэрс зэрэг нь чихрийн агууламжтай) их хэрэглэх гээд байдаг.

6. Гэртээ орж ирэхдээ гадуур явахдаа өмссөн хувцас бусад эд зүйлийг үүдэндээ бүгдийг үлдээж, гараа сайтар угаагаад, спиртэн ариутгагчаар ариутгаад, хэрэглэсэн маскаа боож хаяад гэртээ ороорой.

7. Сургууль, цэцэрлэг түр зогссонтой холбоотой, дэлгэцийн ард удаан хөдөлгөөнгүй суух, хөдөлгөөний хомсдол үүсэх, зохиомол хүчилтөрөгчийн дутагдал үүсэх эрсдэл үүснэ.
Дэлгэцээр гарах туяа, хөдөлгөөнгүй удаан байх нь дархлааг шууд бууруулдаг.

8.Хүчилтөрөгч нь одоогын байдлаар хамгийн оновчтой эмчилгээ болж байгаа. Нэг өвчтөн хүчилтөрөгчийн эмчилгээний дараа биеийн байдал дээрдсэн байна.
Иймд гадаа хаваршаад салхи ихтэй байх нь ихсэж буй тул агаар цэвэрхэн байх үед нь агаар оруулж байх, тодорхой хувиараар дэлгэц үзүүлэх ( зурагт, компютэр, пад гэх мэт) нар салхинд гаргаж байх хөдөлгөөнт дасгалыг хийлгэх нь манайх шиг хүйтэний энэ улиралд давуу тал болох байх.

9. Дархлааг богино хугацаанд дэмжих хамгийн шилдэг арга бол нойр сайн авахуулах ба хүүхдүүдийг амралттай байгаа энэ үед нь 9-10 цаг унтуулж амрааж байх.

Хувь хүний, гэр бүлийн хатуу сахилга бат энэ өвчний эрсдэлийг бууруулахад онцгой үүрэгтэй шүү.

Эх сурвалж: Хүрээ ротари клуб