“Бяцхан монгол” цэцэрлэг 5 дах, “Бяцхан монгол дөрвөн улирлын цэцэрлэг” 4 дэх удаагийн төгсөлтөө хийж бэлтгэл бүлгийг нийт 67 хүүхэд төгслөө.
4 жилийн өмнө манай цэцэрлэгийг сонгон орж байсан 2 настай бяцхан хүүхдүүд маань сургуульд ороход бэлэн том ах, эгч нар болжээ.
Сүүлийн хоёр жил дэлхий нийтэд тулгарсан Ковид-19 өвчний улмаас онлайнаар хичээллэв.
Багш нартайгаа, найзуудтайгаа дэлгэцний цаанаас холбогдон зурж будаж, дуулж, төрөл бүрийн бүтээл хийж олон зүйлийг хамт суралцаж хичээсний үр дүнд та нар маань бүгд сургуульд элсэж сурагч болж чадсан. Шинэ Монгол сургуульд 64 хүүхэд шалгалт өгснөөс 20 хүүхэд тэнцэж амжилттай элсэн орсон.
Энэ хугацаанд хамтдаа хичээж цахим сургалтыг амжилттай зохион байгуулж, суралцах хүсэл эрмэлзэлтэй байхыг тасралтгүй суралцахыг хүүхдүүддээ үлгэрлэсэн багш нартаа болон нийт эцэг эхчүүддээ баярлалаа.
Ямар ч үед идэвхи, хичээл зүтгэлтэй байсан хүүхдүүддээ баяр хүргээд, цаашдын сурах их үйлсэд нь өндөрөөс өндөр амжилт хүсэн ерөөе!